Хүнсний манлай “Арвайн Үндэс” ХХК-ийн Шар айргийн үйлдвэр нь ISO 9001, ISO 22000, ISO 45001 стандартуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Нэгдсэн менежментийн тогтолцоог бүрдүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилтийн хүрээнд бид компани чанар, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагыг уялдуулан хэрэгжүүлж, эрсдэлийг үр дүнтэй удирдах, процессын гүйцэтгэл ба бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгч болон харилцагчийн итгэл, сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Цаашид “Арвайн Үндэс” ХХК нь олон улсын стандарт, инновацлаг бүтээгдэхүүн, шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгч, харилцагчдадаа найдвартай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилтын дор тасралтгүй хөгжиж ажиллах болно.
