“Алтан жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан” цолны хүндэтгэлийн барилдаан 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Алтан жолоо” группийн “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит “Монгол Улсын Арслан” цолны хүндэтгэлийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Монос” групп, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Жем Интернэшнл” ХХК, “Завхан Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Номин Холдинг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
“Алтан жолоо” группээс “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг улсын начин Б.Сосорбарамд, улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид, Улсын арслан С.Оргодолын нэрэмжит “Уран барилдаант бөх”-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардуулав.
Тус барилдаан түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан болно.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Бүтээгдэхүүний танилцуулга

UBe Hero

Соёолж

Weissenberg

Брат

Медведь

Золотое

Chass

Sayan

Aurora

Соёлт

Ёслол хүндэтгэл

Ёслол сүүн цагаан

Mana

Арвай

Өргөө

Балтика

Finlandia

Ballantines

Absolut Vodka

Johnnie Walker

Grey Goose

Teacher’s

Jack Daniels

Jameson

Maison Johanès Boubée

Charm

Брэнд

q