Монгол Үйлдвэр


 

 

 

0044"Арвайн Үндэс" ХХК-ийн тухай


“Арвайн Үндэс” ХХК 2012  онд үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн, шингэн хүнсний салбарт улсдаа тэргүүлэх, зэрэглэлийн, жилдээ 15-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шар айрагны үйлдвэрийг  ашиглалтанд оруулж 300 гаруй ажлын байрыг бий болгон, үйлдвэрийн барилга, худалдаа үйлчилгээний төв, оффисын цогцолбор бүхий бүтээн байгуулалтыг хийлээ.

Чанартай, аюулгүй, эрүүл ахуй,стандартыншаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд 2012 онд MNSISO 9001:2010  олон улсын стандартын “Чанарын удирдлагын тогтолцоо”-г үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулан  ажиллаж байна.

Мөн түүхий эд материал,  бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хянах дотоод хяналтын лабораторийн чад
авхиа хяналт, мэргэжлийн  байгууллагын чадавхид нийцүүлэх зорилт тавин ажилласнаар  2011 онд MNSISO/IEC 17025:2007 /Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага/ стандартын шаардлагыг ханган Монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори”-той болсон.

Улсын төсөвт төвлөрүүлсэн татвараараа
2010, 2011 онуудад шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, 2011 онд МТЕГ-аас олгодог татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр шагнагдсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 

Сайтын хандалт

00105850
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Бүгд
16
124
757
104174
1936
6274
105850

Таны IP: 54.82.79.109
Серверийн цаг: 2017-12-16 05:16:52